2016/01/19

UFC Fight Night: Dillashaw vs. Cruz (Видео)

2016.01.17-нд АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотноо болсон UFC Fight Night 81 тэмцээний оргил тулаанд Доминик Круз, Ти Жей Диллашог шүүгчдийн зөрүүтэй шийдвэрээр буулган авч, нэн хөнгөн жингийн шинэ аварга боллоо. Тус тэмцээний гол хоёр тулааны бичлэгийг хүргэж байна.


2015/12/13

UFC 194: Aldo vs. McGregor (Видео)

2015.12.12-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон UFC 194 тэмцээний оргил тулаанд Ирланд Улсын тамирчин Конор Макгрегор, Бразил Улсын тамирчин Жозе Алдог нэгдүгээр үед нокаутаар буулган авч, хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын цолыг нэгтгэлээ. Дэд оргил тулаанд Америк Улсын тамирчин Люк Рокхолд, нутаг нэгт тамирчин Крис Уайдманыг дөрөвдүгээр үед техникийн нокаутаар буулган авч, дунд жингийн дэлхийн шинэ аварга боллоо. Тус тэмцээний хүрээнд болж өнгөрсөн гол гурван тулааны бичлэгийг хүргэж байна.


2015/12/12

Fedor. Return Of The Last Emperor (Видео)

2015 оны 7-р сарын 14-нд Фёдор Емельяненко холимог тулааны спортод тамирчны хувиар эргэн ирж буйгаа зарласан билээ. 9-р сарын 19-нд тэрээр шинээр байгуулагдсан Rizin FF холбоотой гэрээ байгуулж, Шинэ Жилээр зохиогдох тэмцээнд оролцох болсон тухай мэдээ нийтэд түгж байлаа. Өнөөгийн байдлаар Емельяненкогийн өрсөлдөгчийг хараахан зарлаагүй байгаа ч энэхүү тулааныг ММА хорхойтнууд бүгд хүсэн хүлээж байгаа нь дамжиггүй. Яг энэ үед холимог тулааны бүх цаг үеийн шилдэг тамирчин гэгддэг Фёдор Емельяненког тулаанчийн замналаа сэргээж байгаад нь зориулж "Fedor. Return Of The Last Emperor" ("Фёдор. Сүүлчийн Эзэн Хаан эргэн ирж буй нь") хэмээх богино хэмжээний баримтат бүтээл гарсныг хүргэж байна.


The Ultimate Fighter 22 Finale (Видео)

2015.12.11-нд АНУ-ын Лас Вегас хотноо болсон TUF 22 Finale тэмцээний оргил тулаанд Фрэнки Эдгар, Чад Мендесийг нэгдүгээр үед нокаутаар; дэд оргил тулаанд Тони Фергюсон, Эдсон Барбозаг хоёрдугаар үед боох мэхээр тус тус буулган авлаа. Раян Холл, Артём Лобовыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авч, TUF 22 реалити шоуны ялагч болсон юм. Уг гурван тулааны бичлэгийг хүргэж байна.


2015/12/11

UFC Fight Night: Namajunas vs. VanZant (Видео)

2015.12.10-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон UFC Fight Night 80 тэмцээний оргил тулаанд Америк Улсын тамирчин Роуз Намаюнас, нутаг нэгт тамирчин Пэйж Ванзантыг тавдугаар үед боох мэхээр буулган авлаа. Тус тэмцээний хүрээнд болж өнгөрсөн гол гурван тулааны бичлэгийг хүргэж байна.


2015/12/09

Ж.Нарантунгалаг: 2016 оны 1-р сараас "Шандас" ММА клуб шинэ элсэгчдийг авч эхэлнэ

Facebook дэх "Холимог Тулааны Цахим Клуб" бүлгэмийн гишүүдээс Монголын шилдэг ММА тамирчин Ж.Нарантунгалагт хаягласан асуултуудын хариуг нийтэлж байна.

Зургийг Ж.Нарантунгалагийн хувийн архиваас ©