2011/09/13

Антонио Силва: Энэ гран прид Барнетт ялах болов уу

Бразил улсын тамирчин 32 настай Антонио "Алмас" Силвагийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




- Нэг л бишдээд явчихлаа, ямар алдаа гарчихав аа?

- Надад тулааны сайн төлөвлөгөө байсан, гэвч Кормье намайг тэгэж цохино гэж санасангүй. Би түүнийг дутуу үнэлсэн юм биш, гэхдээ түүнд цохиулахад манараад, юм харж чадахаа байж хяналтаа алдсан. Өөрийн эрхгүй жолоогоо алдсан, харагдаж байгаа юмнаас сүүдэр л байсан санагдана. Босоод ирсэн хойно ч толгой эргээд байсан, тэр урд гарын шулуун цохилтод оногдоод үнэхээр их манарсан шүү, үр дүнд нь би тулаанд ялагдал хүлээлээ. Кормье сайн байлаа. Би бэлтгэл сайн байсан ч дийлсэнгүй, ер нь надаас тулаан гарсангүй.

- Кормье Таныг хамгийн эхнээс л унагаах гэж оролдоно гэж бодож байсан уу?

- Үгүй ээ, Кормье надтай босоогоос цохилцоно гэдгийг тааварлаж байсан, хэвтээ тулааны хувьд би сайн бэлдсэн байсан. Би дасгалжуулагч Эвералдо, Де Ла Рива, Марио Сперри, Ногейра нартай бэлтгэл сайн хийсэн, тийм болохоор санаа зовох зүйл байгаагүй. Бид эхэлж нэг мөргөлдөхөд намайг унагаах гэж оролдсон, дараа нь харин онож цохьсон доо. Хүнд жингийн тамирчинд цохиулна гэдэг ямар л өөдтэй байв гэж... Би газар унахдаа бүх юм зүгээр байх болно гэж бодсон, гэтэл босоод ирэхэд толгой дүнгэнэж байсан. Дэлхийн шилдэг тулаанчид ялагдал хүлээснийхээ дараа эргэн ирж даага нэхдэг юм. Миний зам ийм л байх болно.

- Үзүүр түрүү булаалдах тулаанд Кормье, Барнетт хоёрын хэн нь дийлэх бол?

- Жош (Барнетт) дийлэх болов уу. Миний гаргасан алдааг давтчихгүй бол дийлнэ. Кормьед зөвхөн хүнд цохилтоор л ялах боломж бий. Түүнд Жоштой партерт тулалдахад хангалттай туршлага байхгүй. Кормье барилдаандаа сайн л даа, гэвч... Илүү жигд чадвартай тулаанч болохоор Жош ялна гэж бодож байна.

- Бразилчууд зургаан ялагдал хүлээсэн тэр тэмцээнийг хэрхэн үнэлж байна вэ?

- Амар юм биш шүү дээ. Киборг, Рожер, Аманда, Маркос... гээд Рафаэл Кавалкантегаас бусад нь бүгд ялагдлаа. Гэвч бид мэргэжлийн улс шүү дээ, иймэрхүү юм байх. Педро Риззогийн хэлсэнчлэн, тэмцээнд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг жамтай. Бид өөдрөг байж, илүү их хүчтэй болоод эргэн ирэх ёстой.

- Одоо Та яах бодолтой байгаа вэ?

- Би Риод буцаж очоод хагалгаанд орно, мэс ажилбар төлөвлөгдсөн байгаа. Би хагалгаа хийлгэхээ мэдэж байсан ч тэмцээнд ирсэн. Гран приг орхиж болоогүй юм, Оверим орхисон энэ үед би ч гэсэн тэгвэл онцгүй юм болох байсан. Strikeforce холбоо Zuffa компаний мэдэлд орсон энэ цагт намайг холбооноос халж ч болох юм. Өмнө нь би кортикостеройд (Сэргээшийн төрлийн бодис. Орчуулагчийн тодр.) хэрэглэдэг байсан, тун ч бодолгүй байж дээ. Кормьед баяр хүргэе, би алдаа гаргалаа. Би хагалгаанд орох тул ADCC тэмцээнийг өнжинө. Эмч намайг сар хүрэхгүй хугацаанд би эргээд бэлтгэлдээ орж болно гэсэн. Би түргэхэн эргэн ирж тэмцээнд аль болох хурдан орох бодолтой байгаа, магадгүй 12-р сард ч юм уу. Би энэ ондоо багтааж алдаагаа засмаар байна.


Антонио Силва vs. Дэниэл Кормье 2011.09.10 Strikeforce 36

No comments:

Post a Comment

Post a Comment